
Цаг үеийн мэдээ



Мэргэжил аргазүйн сургалт явагдаж байна.
Сум, орон нутагт худалдан авах ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, захиалагч, үнэлгээний хорооны чиг үүрэг, шийдвэр гаргахад анхаарах асуудлын талаарх сургалтыг зохион байгуулж байна.


ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ (А3 СЕРТИФИКАТ) СУРГАЛТ, ШАЛГАЛТ
Аймгийн Засаг даргын 2025 оны А/49 дугаар захирамжаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, хүний нөөц бүрдүүлэх чиглэлээр А3 сертификаттай худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт, эрх олгох шалгалтыг 2025…

Тоон гарын үсэг хэрхэн авах вэ?
Монгол Улс 2011 онд “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийг баталсан нь цахим шилжилтийг орон даяар хийх, ялангуяа төрийн үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлэхэд онцгой нөлөө үзүүлэх алхам болсон. “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн систем нь цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан…
Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 сургалт болж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж төрийн худалдан авах ажиллагаанд оролцогч захиалагч,үнэлгээний гишүүдийг тасралтгүй суралцах нөхцөл боломжийг хангаж Худалдан авах ажиллагааны сургагч багштай хамтран 27 Сумын Засаг Даргын Орлогч нар, Орон нутгийн төсөвт болон өмчит газрын төлөөллүүд төрийн албан хаагчид иргэний төлөөллүүд нийлсэн нийт 150 гаран…

Санал авах тухай
Сангийн сайдын тушаалаар батлагдсан захиргааны хэм хэмжээний дараах актуудад өөрчлөлт оруулах тухай тушаалын төсөлд санал авч байна. Холбогдох саналаа 2025 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн дотор Төв аймгийн Худалдан авах ажиллагааны газар (Утас: 77553579, 99860633 tuvprocurement@tov.gov.mn) ирүүлнэ үү. Санал авах захиргааны хэм хэмжээ актын төсөл: 2. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн…

ХАСХОМ гаргах албан тушаалтнуудад зориулсан сургалт боллоо
“Төрийн худалдан авах ажиллагааны газрын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-д багтсан ХАСХОМ гаргах албан тушаалтнуудад зориулсан сургалт 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр боллоо. ТХААГ-ын Захиргаа, удирдлагын газрын Гадаад харилцаа, үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Наранчимэг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах…

2024 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, 02 дугаар сарын 15-ны дотор баталгаажуулна уу
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт,…
- 1
- 2