Үйл ажиллагааны стратеги зорилт

Агентлагийн үйл ажиллагааны стратеги

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль, эрх зүйн акт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд , дэмжлэг үзүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжих худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх, ил тод, нээлттэй тендер шалгаруулалтын бодлого баримтлан ажиллахад оршино.