ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ (А3 СЕРТИФИКАТ) СУРГАЛТ, ШАЛГАЛТ

Аймгийн Засаг даргын 2025 оны А/49 дугаар захирамжаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, хүний нөөц бүрдүүлэх чиглэлээр А3 сертификаттай  худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт, эрх олгох шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 4-5 ний өдрүүдэд сургалтын мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулав.

Сургалтыг танхимаар Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургагч багш В.Азжаргал 2025 оны 02 дугаар сарын 4-5 ны өдрүүдэд 2 хоног 16 цаг, тест ажилбар сэдэв бататгах цахим сургалтыг 5 цагаар нийт 21 цагийн хичээлийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, дагалдан гарсан журмуудын хэрэглээ, анхаарах асуудлууд зэрэг дараах сэдвийн хүрээнд хөтлөн явуулсан.

Үүнд:

–  Төрийн худалдан авах ажиллагааны бодлого зохицуулалт, төлөвлөлт
– Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга
– Худалдан авах ажиллагааны удирдлага
– Тендер шалгаруулалт зохион байгуулалт
– Цахим тендер шалгаруулалтын арга 
– Гэрээний үүргийн гүйцэтгэл
– Гомдол маргаан хянан шийдвэрлэх
– Үнэлгээний хорооны үйл ажиллагаа
– Цахим дэлгүүр түүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авах
– Сэдэв бататгах тест ажилбар   

Сургалтад 27 сумдын төсөвт байгууллагууд, аймгийн төвийн төсөвт болон захиалагч 16 байгууллагаас нийт 161 ажилтан албан хаагчдийг хамруулан зохион байгуулав.   

Шалгалтыг төрийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 02 дугаар сарын 06-ний өдөр нийт сургалтад суусан 161 хүнээс  80% дээш ирцтэй 150 хүнд шалгалтын эрх үүсгэн  shalgalt.tender.gov.mn цахим системээр 4 хэсэг болгон  авч амжилттай зохион байгуулсан.

Шалгалтад сум байгууллагаас нийт 53 төрийн албан хаагч тэнцэж сургалтад хамрагдсан хүмүүсийн 35,3 хувь нь үнэлгээний хороонд ажиллах, А3 сертификатын эрх олгогдож tender.gov.mn цахим санд авагдана.    Тус ажлыг зохион байгуулахад аймгийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлж,  “Өв соёлын өргөө цогцолбор” сургалт зохион байгуулах заал, аймгийн ЗДТГазраас шалгалт авах танхим, компьютер техник хэрэгсэл болон бусад зүйлсээр дэмжлэг үзүүлж хамтран ажилласан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *