Эрхэм зорилго

 Бидний үйлдэл-Бидний ирээдүй.

АЛСЫН ХАРАА

Төв аймгийн бүтээн байгуулалтад манлайлан оролцогч мэргэшсэн байгууллага байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хариуцлагатай зохион байгуулахад оршино.          

ҮНЭТ ЗҮЙЛ

-Мэргэшсэн албан хаагчид,

-Байгууллагын нэр хүнд.

 Газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах.
  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх.
  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр батлуулах, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, эрх шилжүүлэх, төлөвлөгөө батлах ажлыг холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэх.